Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаа УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ийн 1-р зуутад байрлах гармыг ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарц болгон өөрчилж барих ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд хийж дуусгалаа.
Хөдөлгөөний ачаалал өндөр тус гармыг хонгилон гарц болгон өөрчилснөөр төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм.


Эх сурвалж: "УБТЗ" ХНН
| Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төмөр замын хонгилон гарц барьжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53