Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон бөгөөд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
| Адуундаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг 12 өдрийн дараа Ховд голоос олжээ |
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:38:06
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47