Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөнд оролцох явдлыг тэвчдэггүй, хамгийн хатуугаар шийтгэдэг улс орнуудын нэг нь Япон юм.
Энэ зууны эхээр тус улсад архидан согтуурахтай холбоотой замын хөдөлгөөний осол эндэгдлийн тоо өндөр байсан тул эрх баригчид хатуу арга хэмжээ авахаар шийдэж байжээ.
Ингээд 2002 онд хуулиа шинэчилснээр ийм шалтгаанаар хүний амь нас эрсдэх үзэгдэл тэр дороо тал хувиар буурч, дараагийн таван жилд 80 хувиар буурсан байна.
Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн шийтгэл шинэ хуулиар маш хатуу болсон нь үүнтэй холбоотой.
Тухайлбал жолоочийн цусан дахь спиртийн хэмжээ 0.03-0.04 хувьтай гарсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорьж, $5,000-аар торгож, жолоо барих эрхийг нь 3 сараар хасдаг болжээ.
Энэ нь жижиг аягатай шар айраг уух хэмжээний согтолтын түвшинд оноох шийтгэл юм.
Харин 0.04 хувиас хэтэрсэн тохиолдолд таван жил хүртэл хугацаагаар хорьж, $10,000-аар торгож, жолооны эрхийг нь бүрмөсөн цуцалдаг болжээ.
Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцох үеэр хажуудаа зорчигчтой явсан бол согтуу хүнээр жолоо бариулсан зорчигч бас хатуу шийтгүүлдэг болсон байна.
Энэ тохиолдолд зорчигчид $5,000-тай тэнцэх торгууль оноож, гурав хүртэл жил хорих шийтгэл оноодог юм байна.
Асуудал ингээд зогсохгүй. Жолоочид согтууруулах ундаагаар үйлчилсэн баар, ресторан бас шийтгэл хүлээдэг ажээ.
Тийм учраас ресторан, уушийн газруудын зөөгч нар согтууруулах ундаа захиалсан үйлчлүүлэгчээс ирэхдээ автомашинтай ирсэн эсэх, явахад нь хэн жолоо барихыг асууж лавладаг юм байна.
Үүний үр дүнд дуудлагын жолоочийн үйлчилгээ, спиртийн агууламжгүй шар айраг, дарс зэрэг ундааны сонголт Японд их болсон гэнэ.
Бас нэг сонирхолтой зүйл нь Японы энэ хууль бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолоочид, тэр ч байтугай дугуй унасан хүнд бас үйлчилдэг байна. Дугуй унаж яваа байдал нь сэжигтэй харагдвал цагдаа нар зогсоож, согтолтын хэмжээг нь шалгадаг гэнэ.
Эх сурвалж: Forbes
| Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн Японд хэрхэн шийтгүүлдэг вэ? |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00