Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
Тэрээр: "Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ий өдрийн 12 цаг 41 минутад Нийслэлийн СХД-ийн 33-р хорооны нутаг дэвсгэр тахилтын дөрөвдүгээр буудлын явган хүний гарц дээр хоёр эмэгтэй хүүхэд автомашин дайрчихлаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэл мөргөж ослын улмаас 12 настай эмэгтэй "Н" гэгч нь харамсалтайгаар амь насаа алдаж 13 настай "Х" нь гэмтэж эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч байна. Тухайн зам тээврийн осол гаргасан жолооч нь 27 настай эрэгтэй мөн тухай оcол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж тухайн хүүхдийн биед халдсан эсэх шалгалтын ажиллагаа явуулж байна.
Есдүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй "С"-ийг 12-14 насны 4 хүүхэд толгой нүүр зэрэгт гар ариутгагч мэт шингэн зүйлийг цацаж шатаан зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна.
Мөн есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуулийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг 18-р сургуулийн сурагчид газанд хордсон байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалтын зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр нийт 20 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын шинжээч томилон шалган ажиллаж байна" гэв.
| Б.ДЭЛГЭРХАНГАЙ: ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН |
2025-11-05 15:33:43
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41