Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн.
Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.
Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.
| 12-14 НАСНЫ ХҮҮХДҮҮД БҮЛЭГЛЭН 15 НАСТАЙ ХҮҮГ ШАТААЖЭЭ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53