"Автомашингүй өдөр-2023" арга хэмжээг зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл хийв.
Тэрбээр "Энэхүү өдрийг жилдээ хоёр удаа буюу намар, хаврын улиралд болдог. Энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр Автомашингүй өдрийг зохион байгуулсан. Тус өдрөөр ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеүдтэй харьцуулахад 40-50%-аар буурсан эерэг үзүүлэлт.
Өмнөх автомашингүй өдрөөр 2-10 насны нийт 12 хүүхэд унадаг дугуйд мөргүүлж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Иймд бямба гарагт болох автомашингүй өдрөөр биеийн хүчээр жийх унадаг дугуй болон тавцант тэшүүрээс бусад цахилгаан скүүтер, унадаг дугуй /суррон мотоцикл/ төрлийн хэрэглээг хориглож байгаа" гэв.
| Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53