Өчигдөр Богдхан уулын замд ноцтой зам тээврийн осол гарч 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын "Хүрхрээгийн-Ам"-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход "Приус-30" загварын суудлын автомашин, "Приус-20" загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М 18 настай, эрэгтэй, Б 45 настай, эмэгтэй, Л 27 настай, эмэгтэй, Э 18 настай, эмэгтэй, М 18 настай, эрэгтэй, Э 20 настай, эрэгтэй, Б 20 настай, эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.
Харамсалтай нь иргэн Б 74 настай, эрэгтэй нь автомашины эд ангид хавчуулагдан нас барсан, иргэн Ү 20 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
| Богд уулын замд зам тээврийн ноцтой осол гарч долоон хүн гэмтжээ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29