Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 9 сарын 18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М/18 настай, эрэгтэй/, Б/45 настай, эмэгтэй/, Л/27 настай, эмэгтэй/, Э/18 настай, эмэгтэй/, М/18 настай, эрэгтэй/, Э/20 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэжээ.
Иргэн Б /74 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган, иргэн Ү /20 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
| БОГД УУЛЫН ЗАМД 2 АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ, 7 ХҮН ГЭМТЭЖ 2 ХҮН АМИА АЛДЖЭЭ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53