Цагдаагийн байгууллагад дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг бүхий нэгж үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан алба хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж байна.
Тэмцээн өнөөдөр /2023.09.18/ “Хүч” спорт хорооны спорт зааланд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад албаны хүмүүс, алба хаагчид оролцлоо.
Энэхүү тэмцээнд Цагдаагийн төв байгууллага, Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Дотоодын цэргийн штаб, албадын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан нэгжийн баг, тамирчид оролцож байгаа юм.

| АЛБА ХААГЧДЫН ДУНД “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53