Нийтийн тээвэрт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй бөгөөд өнгөрсөн жилээс томоохон хэмжээний шинэчлэлийг хийж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж байна. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар болон бусад зүйлийг холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:
"Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж байсан. 2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн юм. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байсан. Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа"
Автобусны богино эргэлт, маршрутыг нэмж байгаа юу?
Замын хөдөлгөөний түгжрэлтэй хэсгүүдэд богино эргэлтийг нэмж гаргадаг. Өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн чиглэлд богино эргэлтийг нэмсэн. Мөн цаашид богино эргэлтийг нэмэхээр замын хөдөлгөөний ачаалал, зорчигч урсгалын төлөвлөлтийг судалж байна.
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хашаанд хадгалж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
Автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хадгална гэдэг ойлголт байдаггүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд парк ашиглалтын коэффицент, мөн бэлэн байдлын коэффицент гэсэн ойлголт бий. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн өдөрт үйлчилгээнд явах тээврийн хэрэгслийн тоо, баазад байгаа тээврийн хэрэгслийн тооны харьцаа. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийн 90 орчим хувийг ашиглана. 100 автобустай аж ахуйн нэгж байлаа гэхэд 90 нь үйлчилгээнд явж, үлдсэн 10 нь үйлчилгээнд гарсан автобус эвдэрч гэмтэх, осол аваар гарсан нөхцөлд нөхөж үйлчилгээнд гарах зориулалттай. Ингэж байж үйлчилгээний хэвийн байдлаа хангаж байдаг.
| З.ЦЭВЭЭНДОРЖ: АВТОБУСНУУДЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХГҮЙ, ХАДГАЛНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00