“Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" сэдэвт эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд өнөөдөр боллоо.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2002 онд анх удаа өөрчлөгдсөн. Түүнээс хойш 2017 оны тавдугаар сарын 18-нд тус хуулийг шинэчлэн баталсан байна.
Хурлын үеэр МУИС-ийн эмерит профессор, Академич С.Нарангэрэл өнөөгийн хэрэглэж буй эрүүгийн хуулийг яагаад шинэчлэх шаардлагатайг тайлбарлав.
Тэрбээр "Бидний өнөөдөр хэрэглэж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь өмнөх хуулийнхаа уламжлалыг үгүйсгэсэн. Монголын хөрсөнд тохирохгүй гаднын улсын хууль заалтыг сайн хөрвүүлэхгүйгээр оруулж ирснээс болоод эрүүгийн хуулийг ойлгоход нэн төвөгтэй байдал үүссэн.
Тухайлбал энэ оны тавдугаар сард шүүгч, прокурор, мөрдөгч гэх мэт 808 хүнээс одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлагатай юу гэсэн социологийн асуулга явуулахад 81 хувь нь нэн даруй шинэчлэх ёстой гэсэн.
Эрүүгийн хууль гэдэг нь тухайн улсынхаа гэмт халдлага, хорт уршгаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Жишээлбэл эрэгтэй эмэгтэй хоёр эд хөрөнгөнөөсөө болж маргалддаг.
Гэтэл одоогийн эрүүгийн хуулиар гэрлэгсдийн хооронд хуваарьт болон дундын өмчийн талаар маргаан үүсвэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гээд заачихсан. Үнэн хэрэгтээ тэр маргаан иргэний хэргээр шийдвэрлүүлэх ёстой.
Мөн авлигын хэргийн талаарх томьёолол нь ойлгомжгүй байгаа. Аль нэг албан тушаалтан давуу байдал тогтоосон бол авлига гэж тусгасан. Үнэндээ авлигын хэрэг гэдэг нь өөрийнхөө албан тушаалынхаа хийх ёстой, ёсгүй ажилд мөнгө шан харамж эд хөрөнгийн авсныг тодорхойлдог. Иймэрхүү байдлаар маш тодорхой болгох асуудлууд байна" хэмээн ярив.
| С.Нарангэрэл: Эрүүгийн хуульд гэрлэгсдийн хооронд өмчийн маргаан үүсвэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гээд заачихсан |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00