-“Ковид19” батлагдсан тохиолдлын тоо Энэтхэгтэй харьцуулахад хоёр дахин илүү байна-
1.4 тэрбум хүнтэй Энэтхэг улсад хэдэн удаа дараалаад хоногт 350 000 хүн цар тахлын халдвар авахад нөхцөл байдал огцом хүндэрч, эмгэнэлт байдал бий болсон билээ. Тэгвэл манай улсад яг одоо байгаа нөхцөл байдал ямар байгааг Энэтхэгтэй харьцуулж сонирхлоо.
Монгол Улсад сүүлийн хөл хорио тавигдсанаас хойш шинэ тохиолдлын тоо 500-900 орчимд хэлбэлзэж байгаа нь өмнөх үетэй харьцуулбал багассан юм шиг санагдаж байж магадгүй. Гэвч шинжилгээ авсан хүний тоонд харьцуулж үзвэл сэтгэл түгшихээс өөр аргагүй байдалд байгаа юм.
Энэтхэгт нэг сая хүн ам тутамд 20.6 мянган хүн өвчилсөн бол Монголд 18.3 мянга байна. Цаашид тархаж байгаа хурдцыг нь авч үзвэл манайх энэ үзүүлэлтээр удахгүй Энэтхэг төдийгүй өөр олон улсыг ардаа орхих нь тодорхой байна.
Монголын хүн ам Энэтхэгийнхээс 400 дахин бага /1 352 642 280 /2018/, 3 407 073/. Манайд гарч байгаа шинэ халдварын тоог 400-гаар үржүүлээд Энэтхэгтэй харьцуулчихаж болно. Сүүлийн хоёр хоногт илэрсэн батлагдсан тохиолдол /ЭМЯ-ны мэдээгээр сүүлийн хоёр хоногт 927, 790 тохиолдол илэрсэн/-ыг 400-гаар үржүүлбэл 370 800, 316 000 хүн халдвар авч, 1600, 2800 хүн нас барсан гэсэн үг юм. Гэтэл Энэтхэгт одоо шинэ тохиолдлын тоо хоногт 175 000 болж буурчихаад байгаа нь хүн амын тоотой нь харьцуулбал манайхаас хоёр дахин бага гэсэн үг.
Дээр дурдагдсан үзүүлэлтүүдээс олны санааг хамгийн ихээр зовоож байгаа нь шинжилгээ авсан хүний тоо болон батлагдсан тохиолдлын харьцаа юм. Тавдугаар сарын 31-нд 6026 хүнээс шинжилгээ авахад 927, зургадугаар сарын 1-ний мэдээгээр 8610 хүнээс шинжилгээ авахад 790 илэрсэн нь бараг зургаан хүний нэгд нь вирус илэрсэн гэсэн үг.
Гэтэл манай сайд дарга нар халдварын тоо багасч байгаа мэтээр ойлгуулах гэж хичээж байгаа нь “Манайд ковид байхгүй ээ, яагаад гэвэл манайд оношлуур нь байхгүй” гэж ярьсан Африкийн нэг улсын даргыг санагдуулж байгаа юм.
Тэр ч байтугай долдугаар сар гэхэд наадам хийнэ хэмээн төсөв мөнгөө батлуулаад, улсын төсвөөс мөнгө зараад эхэлчихсэн. Уриалгын чанартай, сонгуулийн сурталчилгаа ч гэж мушгиж болох ажлын зардалд олон зуун сая төгрөг төсөвлөсөн нь Ч.Номин сайдын тушаалаас олон нийтэд тодорхой болоод байгаа. Гэтэл байдал ийм ноцтой байна.
Вакцинд найдаж байгаа ч үр дүн нь улс, улсад өөр гарч байгааг бас анхаарахгүй байхын аргагүй. Chig.mn маргааш та бүхэндээ вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг хүргэх болно.
| Цар тахлын жинхэнэ гамшиг Энэтхэгт биш, Монголд болж байна |
2026-04-15 09:41:51
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32