Наймдугаар сарын 6-нд иргэн С.Алунгуа автомашины осолд орж, тархи нь үхэжсэнээс болж амь насаа алдсан хэрэг гарсан. Амь насаа алдсан иргэний эд эрхтэнг зөвшөөрөлгүй донор болгосон асуудлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг нийгэмд шүгэл үлээж, ард үлдсэн гурван хүүхдийг нь байртай болгох хандивын аян эхлүүлээд байгаа юм. Сэтгүүлч талийгаачийн ар гэрийнхний байр суурийг хүргэж, цаашлаад ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй эд эрхтэнийг донор болгосон асуудлыг дэлгэсэн. Мөн талийгаачийг дайрсан тээврийн хэрэгслийн жолооч, өмгөөлөгчтэй холбоотой мэдээллийг түгээсэн юм. Тэгвэл өнөөдөр талийгаачийг дайрсан авто машины жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргих мэдээлэл хийлээ.
Тэрээр “Наймдугаар сарын 6-нд харамсалтай зүйл болсон. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гаргаж тавьсан асуудал олон нийтийн дургүйцлийг хүргэж байх шиг байна. Тиймээс хуулийн хүрээнд зарим мэдээллийг өгөх үүднээс мэдээлэл хийж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйлүүд худал. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч намайг илт гүтгэсэн шинжтэй зүйлүүд байна. Сэтгүүлч миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэртэй уулзаагүй, мөнгөн тусламж үзүүлээгүй, оршуулгын зардал өгөөгүй гэдэг асуудлыг ярьж байгаа.
Би үйлчлүүлэгчтэйгээ өмгөөллийн гэрээ хийсний дараа Тээврийн цагдаагийн мөрдөгчтэй гурван удаа очиж уулзсан. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас өмгөөлөгч мэдээлэл өгөхийг хориглодог. Гэхдээ нийтэд ил болсон асуудлыг хүрээнд яръя. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж, уучлал гуйж, сэтгэлийн дэм үзүүлж, ирж очиж байсан. Ингэхдээ оршуулгын зардал болон гурван хүүхдэд нь тусламж үзүүлэх ёстой гээд тэтгэврийн зээл аваад мөн хүүхдүүдээсээ мөнгөн тусламж аваад 10 сая төгрөг бэлдсэн байсан.
Ингээд шинжээчийн дүгнэлттэй танилцсаны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэбаатар гэдэг хүнтэй уулзсан. Энэ хүнд талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгье гэхэд 10 сая төгрөг авахгүй, хүүхдийн тэтгэвэр тэтгэмж, хашаа байшин авна гэсэн асуудлыг ярьсан. Хуулийн байгууллага шийдвэр гараагүй байхад энэ бүхнийг өгөх боломжгүй гэдгээ хэлэхэд “Та нарыг ална. Өмгөөлөгчөө чамайг хаана явахыг харна” гэж над руу болон манай үйлчлүүлэгч рүү дайрсан. Үүний дараа үйлчлүүлэгчийг дарамталж “30 сая төгрөг өгчих. Тэгээд салъя” гэсэн байдаг. Тиймээс манай үйлчлүүлэгч 10 сая төгрөг, машинтайгаа өгье гэж хэлсэн. Гэтэл "10 сая төгрөг авахгүй, та нарыг зураг, хөрөгтэй чинь сошиал орчинд тавина" гэж сүрдүүлсэн.
Манай үйлчлүүлэгч 60 настай, тэтгэвэрт гарсан хүн. Талийгаач нас бардаг өдрөө фэйсбүүкээр танилцсан хүмүүстэйгээ уулзалдаад архидан согтуурч үйлчилгээний газраас гарч явахдаа хорооллын Шөлөндөөгийн тэнд бусдаасаа түрүүлж гүйсэн. Араас нь хамт явсан хоёр хүн нь гүйгээд барьж авахын завдалгүй, гарцгүй газраар зам хөндлөн гүйгээд зам тээврийн осолд орсон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтад талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон.
Мөн намайг миний үйлчлүүлэгчийн машины гэрэл хагарсан төлж өг гэсэн асуудлыг ярьсан мэтээр гүтгэсэн. Яаж ч бодсон хүний амь нас хохирсон байхад гэрэл хагарсан байна. Үүнийг нэхэмжилж байна гэдэг асуудал ярьдаг хуульч ч, өмгөөлөгч ч байхгүй. Үнэндээ осолд орсон тээврийн хэрэгслийн гэрэл хагарсан зүйл огт байхгүй, бүтэн байгаа. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Тиймээс би үндэслэлгүйгээр гүтгэсэн учраас гомдлоо хуулийн байгууллагад хүргүүлж байна” гэлээ.
| Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Талийгаачийн ар гэрт 10 сая төгрөг өгөх санал тавьсан ч хүлээн аваагүй |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00