Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог болсон. Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг E-Mongolia платформоор өнөөдрөөс авч эхэллээ.
Зөвхөн их, дээд сургуулийн бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой.
Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.
Харин автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд/НҮНТ/ хандах шаардлагатай. Оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.
Хөнгөлөлтийн карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлнэ хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
| Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа НҮНТ-д хандана |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53