Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Тасархайн манхан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 370 км-т, сумын төвөөс зүүн урд 25 км-т/ иргэн Б нь хадлан бэлтгэж байгаад 9 сарын 12-ны өдрийн 06:30 цагт Халхгол сумын төв рүү явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 13-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн .... сумын харьяат иргэн Б /51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 9 сарын 13-ны өдрийн 11:25 цагаас 17:06 цаг хүртэл тус сумын Цогтсүмбэр багийн “Сэмжидийн тохой" гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тухайн иргэнийг 9 сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчим “Хамар даваа” гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумын чиглэлд автомашинд суухаар алхаж явсан тухай мэдээллийг 17:00 цагт хүлээн авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
| СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29