Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 16:15 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд "Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугтсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй "М" гэгч нь биед нь халдаж, "iPhone-13" загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
| Лифтэнд суух гэж байхад нь өсвөр насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53