"Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Туул гол дээгүүр шинээр баригдаж буй 225 метр урттай Зайсангийн хос гүүрний замын хучилтыг хийж дууслаа. Аравдугаар сарын эхээр ашиглалтад орно. Уг гүүр 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай" хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг нураана хэмээн Монгол Улсын зөвлөх инженер хэлж байв.
Одоогийн байдлаар Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог байна.
| Зайсангийн хос гүүрний замын хучилтыг хийж дуусжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53