Бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, "Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2"-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр ажилтан 3х1.50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.
Аврагчид Төв аймгийн харьяат, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Нөгөө ажилтныг иргэд гаргаж, яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна" хэмээн мэдээллээ.
Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
| НОБГ: Хан-Уул дүүрэгт хотхоны бохирын шугамын холболт хийж байх үед хөрсний нуралт үүсэж, нэг иргэн амиа алдлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53