Бүгд Найрамдах Узбекстан Улсын Хива хотод 2023 оны туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлж оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчид амжилтын богц дүүрэн байгаа тухай баяртай мэдээлэл ирлээ.
Эх орноо төлөөлж 14 тамирчин буюу Зэвсэгт хүчний 11 офицер, ахлагч, хоёр сонсогч болон оюутан, нэг ажилтан албан хаагч оролцож, дэлхийн 19 орны 700 гаруй тамирчнаас багаараа гуравдугаар байр эзэлж, цом хүртсэн байна. U23 насны ангилалд мөн багаараа хүрэл медалийн эзэд болж, хоёр дахь цомоо өргөсөн гэнэ.
Багийн амжилтаас гадна тамирчин бүр хувийн төрөлд алтан медалиудыг хүртэж, дэлхийн аваргын болзол хангасан монгол цэргүүдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг олон улсын хэвлэлүүдээр онцолж эхэлжээ.
“Тэд ердөө хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод болсон олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадмаас 11 багц медаль хүртэж, үргэлжлүүлээд Узбекстан Улсад зохиогдсон дэлхийн аваргад энэ амжилтаа улам давуулсан нь төрөлхийн спортлог болоод үл цуцах хөдөлмөрч чанартай нь холбон үзэхээс аргагүй. Бахархаж байна" хэмээн дэлхийн орнуудын хэвлэлийн хуудаснаа өгүүлсэн байна.
Монгол цэргүүд хувийн болон багийн төрлөөр дараах амжилтуудыг гаргасан ба ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч, 2022 оны туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, дэд ахлагч Э.Буджав хоёр алт, нэг мөнгө, сонсогч Б.Ундрах (ҮБХИС) гурван алт, нэг мөнгө, оюутан Д.Оюунжаргал (ҮБХИС) дөрвөн алт, ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) хоёр мөнгө, хоёр хүрэл ахлах ахлагч Б.Цэрэнбат (150) нэг мөнгө, нэг хүрэл, ахлагч Л.Түвшинтөгс (150) нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Мөн ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) гурван алт, ахлагч Э.Ирээдүй (330) нэг алт, нэг хүрэл, ахлагч Б.Батбаяр (330) гурван алт, нэг хүрэл, ахлагч Г.Гансүх (330) нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.
Амжилтын буухиа үүгээр дуусахгүй ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нэг мөнгө, хоёр хүрэл, дэслэгч Б.Анхзаяа (325) гурван алт, нэг хүрэл, ахлах ахлагч П.Ганзаяа (232) гурван алт, Г.Оюунтунгалаг (032) дөрвөн алтан медаль хүртэж, монгол цэргүүд нийтдээ хоёр цом өргөж, 26 алт, 18 мөнгө, 10 хүрэл медалийн эзэд болжээ.
Ингэснээр 54 багц медалийг богцолж, туухай өргөлтөөр дэлхийн хэмжээний тамирчид гэдгээ баг хамт олноороо нотлон харуулсан байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
| МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙН АВАРГААС ХОЁР ЦОМ, 26 АЛТ, 18 МӨНГӨ, 10 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00