Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдсөн ба Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон юм.
Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган охин. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил хичээллэж байгаад 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.
Тэр бээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Түүнтэй ярилцахад, “Спортоор хичээллэх хамгийн сайхан. Энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээр, эрүүл бие, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талтай. Энэ хүртэл маш урт замыг туулсан. Тийм ч амар байсангүй ээ. Шантрах өдөр ч цөөнгүй байсан бөгөөд өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнтэй. Дасгалжуулагч багш нартаа, баг, хамт олондоо, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Гир өргөсөөр байгаад гарын алга эр хүний гараас дутахааргүй эвэршсэн хүнд харуулахаас л ичдэг. (инээв) Гэхдээ би дэлхийн аварга болж чадлаа. Цаашдаа улам их хичээх болно оо” гэсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
| ДЭСЛЭГЧ Б.АНХЗАЯА ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН СПОРТООР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00