НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” төсөл, “Нэг эрүүл мэнд” төсөлтэй хамтран 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид малын эмийн үлдэц, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх сургалтыг 4 бүс болгон анх удаа мал эмнэлгийн салбарт зохион байгуулж байна.
Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораториуд Европын холбооны журмын шаардлагыг хангасан аргаар малын мах, сүүнд антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох чадавх, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний чадавх тус тус бүрдэж нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Сургалтыг эхний ээлжид төвийн бүс Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулж Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Мал эмнэлгийн лабораторийн Ариун цэвэр, магадлан шинжилгээний эмч, Нян судлалын шинжээч эмч нийт 12 албан хаагч хамрагдаж байна.
| МАХ, СҮҮНД АНТИБИОТИКИЙН ҮЛДЭГДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЧАДАВХИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53