Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдэд Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэн оролцуулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, кластер хэлбэрээр хөгжих суурь бүтцийг бүрдүүлэх, тухайн салбарын хөгжлийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар нар “Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Импортыг орлох экспортын чиг баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк бий болгох төслийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлснээр, Монгол Улсад үнэгүйдээд байгаа ноос, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

| “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53