"Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.
Далайн түвшнээс 2,000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулсад намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлдэг.
Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой \хожуу\ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг" хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөв гарчээ.
Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүйг мэдээлсэн билээ.
| Уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53