Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или” сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа.
ӨМӨЗО-ны Хөх хотын "Мэн Цао" (Монгол өвс) байгаль, экологийн компани 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй салбартай, 1500 гаруй албан хаагчтай, уугуул гарал үүсэл болон дижитал навигацыг гол чиглэл болгосон өвсний аж ахуй юм. Томоохон бэлчээрийн талбайг хамгаалах, үржүүлэх замаар орон нутгийн нөхцөлд тохирсон экологийн шийдлийг гаргадаг байна.

| Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53