Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна.
Авто замын чиглэлээр:
Ховд аймгийн Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч Хотгор зам ХХК-ны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өглөө.
Улсын чанартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын аймгийн төвийн 1.7 км, Ховд аймгийн төвийн 5.3 км замуудад шалгалт хийж, зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-д, Алтай суманд байрлалтай ТАЦ-ийн барилгын ажлын гүйцэтгэгч Тулгатбагана ХХК-д зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өгч ажиллав.
Авто тээврийн чиглэлээр:
”Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харъяа Ховд салбар, “Зорчигч тээврийн Ховд" ХХК, Улс хоорондын ачаа тээврийн "Этуна Сүлд Транс" ХХК, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлийн "Сутайн бүлтгэр булаг" ХХК, "Эм Жи Юу Си" ХХК-уудын үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Нисэх буудлын чиглэлээр:
Баян-Өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын үйл ажиллагаа ерөнхий зааварт тусгагдсаны дагуу хэвийн явагдаж байна. Аэродромын элементүүд ашиглалтын бэлэн байдлыг хангаж байгаа юм.
| ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АВТО ЗАМ, ТЭЭВЭР, НИСЭХ БУУДЛУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ |
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17