Богд уулын дархан цаазат газрын 32 амыг эрх бүхий албан тушаалтнууд барилгажуулж хууль зөрчсөн талаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа тухай иргэн О.Энхмаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ оны наймдугаар 14-ны өдөр Авлигатай тэмцэх газар \АТГ\-т Богдхан дархан цаазат уулны 34 амны 32 амыг нь сайд, дарга нар болон одоогийн улсын их хуралд сууж байгаа найман гишүүн тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд авсан байна гэх мэдээлэл хүргүүлснийг АТГ-аас наймдугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ талаар "Ард иргэдийн асуудлыг шийднэ гэж гарч ирсэн УИХ-ын гишүүд Дархан цаазат ууланд хаус хорооллоо барьсан байна. Тэдгээрээс дурдвал хамгийн их талбай эзэлж байгаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт 2020 онд эрүүгийн хэрэг үүссэн ч одоо болтол УИХ-д заларсаар байна.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Их, Бага тэнгэрийн амыг дүүргэсэн байна. 60.2 га газрыг эзэлж байна. Түүнд энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр экологийн цагдаагийн албанаас зөрчлийн хэрэг нээсэн байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт 9.9 га газрыг эзэмшиж ашиглаж байна.
Тусгай хамгаалалтын тухай хуулийн 11.7-д "Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой судалгааны отог барих зорилгоор отгыг байршуулах байрыг барина" гэсэн хуулийн заалт байна. Гэтэл Барилгын тухай хууль болон Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд дархан цаазат газар барилга байшин барьж болохгүй гэсэн нэг ширхэг ч заалт, үг өгүүлбэр байхгүйг далимдуулж хаус хороолол барьж байна" гэлээ.
| О.Энхмаа: Барилгын тухай хуульд дархан цаазат газар барилга барьж болохгүй гэсэн заалт байхгүйг далимдуулж байна |
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20