Цаг хугацааны эргүүлэг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн байна. Таниар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг энэ зуны турш зохион байгууллаа. Татан гаргах ажиллагааны үеэс яриагаа эхлүүлье?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажлыг зохион байгуулж, бохидлыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр шатанд буюу 2021 онд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500" загварын “Сүхбаатар" хөлөг онгоцыг 36 хоногийн хугацаанд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулсан. Үүний дараа 2022 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулга"-ыг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү чуулганаас гаргасан зөвлөмжийг бид хоёрдугаар шатанд буюу дараагийн татан гаргах ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж байна.
Тус чуулганд оролцсон эрдэмтэн, судлаач, нутгийн иргэд гээд салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж, Хөвсгөл нуурт нийт 28 нэгж техник хэрэгсэл живсэн гэсэн тооцоо судалгаан дээр тогтсон. Энэ дагуу “Геомастер" компани нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх ажлыг өнгөрсөн оны долоодугаар сарын 22-оос арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд 10502,6 га талбайд хийж, таван объектын цэгийг илрүүлсэн.
Илрүүлсэн цэгийн дагуу ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, зөвлөх инженерүүд судалгаа, тооцооллын ажлыг газар дээр нь зохион байгуулж, татан гаргах ажиллагааны аргачлалыг боловсруулан, монгол орны онцлогт тохируулсан фермийг бүтээсэн.
Хээрийн байрлалд шилжихдээ усан болон авто гэсэн хоёр маршрутын зохион байгуулалтад орсон. Улсын хэмжээнд хөвөгч гүүрийг ашиглан анх удаагаа усан дээгүүр тээвэр хийсэн гээд онцлог ихтэй ажиллагаа байлаа.
Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн зургаадугаар сарын 5-нд өдөлгөөн үйлдэж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Марааны булан гэдэг газарт хээрийн байрлалд шилжин, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
| Ж.ЧҮЛТЭМСҮРЭН: АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ГАР, СЭТГЭЛ НИЙЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС ЭРСДЭЛ БҮХНИЙГ ДАВЖ ЧАДЛАА |
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-03 16:36:19
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00