Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээлээ.
Шинээр нээсэн ангид нийт 50 сурагч элсэж байгаа бөгөөд сурагчид МТҮП-д хичээллэхээр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.
Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлдэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 ангийг өнөөдөр нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байна.
МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллана гэдгээ мэдэгдэн ахлах сургуульд суралцаж буй сурагчдад инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангаж ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:
- Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
- Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
- Мэргэжлийн сертификат олгоно.
- Дадлага хийх орчин, ажлын байраар хангана. 
| МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АНГИТАЙ БОЛЛОО |
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20