Олон улсын агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн Удирдах зөвлөлд Монгол Улсаас анх удаа 2024 онд сонгогдсон МИАТ ТӨХК бүрэн эрхийн гурван жилийн хугацаа нь дуусаагүй байхад тус зөвлөлөөс хасагдлаа.
Тодруулбал, 2026 оны зургадугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод болсон IATA-ийн 82 дугаар Ерөнхий чуулганаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах үеэр МИАТ-ийн бүрэн эрх дуусгавар болжээ. Хэвлэлээр 2026 оны гуравдугаар сард МИАТ-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гэх мэдээлэл гарч байсан ч зургадугаар сарын хурлаар компанийг зөвлөлөөс хассан байна. Ийнхүү гурван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад хасагдсан нь компанийн удирдлага солигдсонтой холбоотой гэж мэдээлжээ.

1945 онд байгуулагдсан IATA нь 120 улсын 380 гаруй агаарын тээврийн компанийг нэгтгэсэн, дэлхийн агаарын тээврийн урсгалын 85 хувийг хамардаг хамгийн том байгууллага юм. Тус холбооны удирдлагын дээд байгууллага болох Төлөн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийг дэлхийн тэргүүлэх 30 агаарын тээвэрлэгчийн удирдлага бүрдүүлж, аюулгүй ажиллагааны стандарт, шинэ технологи, мэдээллийн систем, үйл ажиллагааны үр ашиг, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг олон чухал шийдвэр гаргадаг. Удирдах зөвлөлийн гишүүд хамгийн багадаа гурван жил ажилладаг бөгөөд Lufthansa group, United Airlines, Cathay Pacific, Korean Air, Qatar Airways, ANA, KLM, Air Canada, Turkish Airline, American Airlines group, FEDEX зэрэг олон улсын томоохон тээвэрлэгчид багтдаг байна.
Зорчигч урсгал харьцангуй бага Монгол Улсын хувьд МИАТ Удирдах зөвлөлд багтсанаар салбарын бодлогод дуу хоолойгоо хүргэх, үйл ажиллагаагаа тэлэх, дэмжлэг авах, дэлхийн томоохон компаниудтай эн зэрэгцэх өргөн боломж нээгдэж байв. Түүнчлэн авиа компаниудын чанарын үнэлгээ өгдөг Skytrax байгууллага 2025 онд МИАТ-ийг агаарын хөлгийн парк шинэчлэл, аюулгүй ажиллагааны стандарт, нислэгийн үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн “Хамгийн хурдацтай хөгжиж байгаа 10 агаарын тээвэрлэгч”-ийн нэгээр нэрлэж байжээ. Гэвч томилгоо тойрсон асуудлаас үүдэн дэлхийн томоохон тоглогчдын түвшний боломжоо алдсан нь харамсалтай байгаа ч МИАТ нь IATA-ийн энгийн гишүүний хувьд хэвээр үлдсэн байна.
Үүний зэрэгцээ саяхан МИАТ компани 2023 онд худалдан авсан 787-9 Dreamliner онгоцоо Европын холбооны хоригт орсон Конго улс руу түрээсээр гаргасан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Төрийн өмчит үндэсний цорын ганц агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны доголдол, олон нийтийн шүүмжлэл болон олон улсын жишиг үзүүлэлтүүдийн бууралтад компанийн удирдлага болон салбарын яам анхаарах шаардлагатай болжээ.
| МИАТ компанийг IATA-ийн Удирдах зөвлөлөөс хасчээ |
2026-11-19 10:20:35
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
2026-11-19 16:26:46
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19