Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 11 дүгээр сарын 13-ны өдрөөс цас орж эхэлжээ. Улмаар 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон байна. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр 15-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:09 цагт уулнаас буулгажээ. Мөн малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/ нарыг 700 бог малтай нь мөн уулнаас буулгасан байна.
| Ховд аймагт цас их орсны улмаас хоёр айл цасанд боогджээ |
2026-11-17 17:09:18
2026-11-17 10:34:44
2026-11-17 09:52:30
2026-11-17 17:09:18
2026-11-17 16:04:39
2026-11-17 10:34:44
2026-11-17 10:11:29
2026-11-17 10:04:08
2026-11-17 09:52:30
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00