Судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, шинэ мэдлэгийг олон нийтэд хүргэх, практикт хэрэгжих боломжтой шийдэл болгох зорилготойо хот төлөвлөлтийн салбарын "New normal-2026" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.10.15/ Барилгын хөгжлийн төвд амжилттай болж өндөрлөлөө.
Салбарын шинжлэх ухаанч шинэчлэлийг түүчээлэх уг хуралд эрдэмтэн, судлаачид болон оюутнууд өөрсдийн судалгааны үр дүн, шинэ аргачлал, технологийн шийдэл, инновацын бүтээлүүдээ танилцуулсан юм. Нийт 160 сая төгрөгийн шагналын сантай тус хуралд ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 10-ны өдөр хүртэл хүлээж авсан бөгөөд өнөөдөр шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
Тус хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх Архитектор С.Намжилмаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Технологийн ухааны доктор Н.Тогтох, ШУТИС-ийн БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Ариунжаргал нар ажиллав. Хуралд 23 эрдэмтэн судлаач, 7 оюутан судалгааны бүтээлээ ирүүлснээс 3 эрдэмтэн судлаач, 3 оюутан шилдгээр шалгарлаа.
I байр: С.Уугангэрэл, Ж.Нямжанцан, Б.Уянга, Э.Үүрийнтуяа нарын
“Улаанбаатар хотын байгальд ээлтэй төлөвлөлт: Ус намгархаг хотын шалгуур хангах боломж” сэдэв
II байр: Ш.Амгаланбаяр - “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орон зайг их дээд сургуулийн барилгад үнэлсэн нь” сэдэв
III байр: А. Бадамхатан - “Ногоон орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг ипотекийн зээлжих чадварт тусгах боломж” сэдэв
| Хот төлөвлөлтийн салбарын эрдэм шинжилгээний хурал боллоо |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00