Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-нд “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр 6 жил болж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн “Хос бичигтэн болох” уриалгыг хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд яамны албан хаагчид болон соёлын салбарын албан хаагчдаа чадавхжуулж, үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн “Эх хэлний өдөр”-ийг угтан “Бүх нийтээрээ хос бичигтэн болцгооё” уриалга гаргаж, Дүрслэх урлагийн музейд дэглэгдэж буй “Бичиг ном, түүний эд өлөг” үзэсгэлэнг үзэж, Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг, үсгийн түүхийн талаар сонирхолтой лекц сонсон, “Эх хэлний өдөр”-т зориулсан арга хэмжээгээ албан ёсоор эхлүүллээ.
Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлд “Бичиг үсэг сонгон хэрэглэх”, 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан төдийгүй 2025 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн болон орон нутгийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөх хууль хэрэгжинэ.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Үндэсний бичгийн цахим хэрэглээ” ахисан түвшний сургалт зохион байгуулж, салбарын албан хаагчид үндэсний бичгээр компьютерт шивэх чадвар эзэмшиж, албан бичгээ хос бичгээр боловсруулан илгээх бэлтгэлээ хангаж байна.
Мөн соёлын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, уламжлалт соёлоороо бахархаж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлдэг үндэсний соёлын дархлаат ирээдүйн иргэдээ бэлтгэхийн тулд ерөнхий боловсролын 29 дүгээр дунд сургуулийн сурагчдад жил бүр хичээллүүлдэг “Уран бичлэг”-ийн дугуйлангийн ахисан шатаа уламжлал ёсоор нээж байна.
| “ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭГЭЭ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ |
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20