“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил 2026 оны 09 дүгээр сарын 27-ноос эхэлж, нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын мод тарих оролцоог нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор Ойн газраас нийслэлийн 8 байршилд гар нүх ухагчийн дэмжлэг үзүүлж байна. Нүхийг урьдчилан бэлтгэснээр:
- Мод тарих ажлыг хөнгөвчилнө
- Хөдөлмөр, цаг хугацааг хэмнэнэ
- Олон модыг богино хугацаанд тарих боломж бүрдэнэ
Нүх ухагчийн дэмжлэг үзүүлэх 8 байршил:
1. Баянзүрх дүүрэг, 28-р хороо — “IGM” цэцэрлэгт хүрээлэн
2. Баянзүрх дүүрэг, 26-р хороо — Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
3. Хан-Уул дүүрэг, 14-р хороо — Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
4. Налайх дүүрэг, 7-р хороо — “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн
5. Баянгол дүүрэг, 20-р хороо — “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн
6. Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо — “Инчон мөрөөдлийн төгөл”
7. Хан-Уул дүүрэг, 14-р хороо — Айцын ам
8. Баянзүрх дүүрэг, 20-р хороо — Гачууртын зам-1, “УБЗАА – Мод үржүүлгийн газар”
| Намрын мод тарих ажилд зориулж нүх ухагч өгч байна |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00