Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд “Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн багтай хамтран ажиллалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төслийн зохицуулагч нар хүмүүжигчдэд суллагдсаны дараа авч болох хөдөлмөр эрхлэлтийн тусламж, дэмжлэг, ажилд бэлтгэх зөвлөгөө болон ажил олгогчтой холбох үйлчилгээ зэрэг мэдээллийг өгч, хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй хэрэгцээг тодорхойлох судалгаа авч ажиллав. Мөн тус ангийн алба хаагчидтай суллагдах иргэдийг хөтөлбөрийн үйлчилгээнд холбон зуучлах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
| Суллагдах иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэж байна |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00