Ч.Санжаадамбыг үйлдсэн хэргээ нотлоход дэмжлэг үзүүлсэн тул хариуцлагаас чөлөөллөө

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Санжаадамбыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус хэргийг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудыг үндэслэн шүүгдэгч Ч.Санжаадамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэн гэм буруутайд тооцож, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хувийн байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.


Ч.Санжаадамбыг үйлдсэн хэргээ нотлоход дэмжлэг үзүүлсэн тул хариуцлагаас чөлөөллөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ