Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр

Аргын тооллын 9 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хар бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:43-18:45. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл Өдөр Гэмтнийг Эрэх, Байцаах, Шийтгэх, Хараал, Жатхыг Буцаах, Амьлуулах, Өглөгийн Түллэг Хийх, Хишиг Дуудуулах, Хот Балгадын Үйл, Цэрэг, Цагдаагийн Үйл, Гэр, Байшингийн Суурь Тавихад Сайн. 

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ