Прокурорын газраас иргэн Б.М-г “2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Toyota V маркийн .... улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Шүүгдэгч Б.М нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1994 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг хугацаа дуусаагүй байхдаа дахин 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2.86 промилл согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна” гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сарын хугацааны эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоов.
| Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэнд хорих ял оноолоо |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00