Л.Билэгдэмбэрэл нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100…..10 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий компанийн 110…..53 тоот данс руу “Бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээний материалын үнэ” гэсэн утгаар 5 сая 700 мянган төгрөг шилжүүлж, улмаар тус компанийн Хаан банкны 58…..62 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн охины Хаан банкны 57…..23 тоот данс руу 1 сая 430 мянган төгрөг шилжүүлсэн байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий компанийн данс руу “Сэтгүүлийн үнэ” гэсэн утгаар 6 сая 505 мянган төгрөг шилжүүлж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн охины данс руу “Бэлэн мөнгө авах тухай” гэсэн утгаар 5 сая 854 мянга 500 төгрөг шилжүүлжээ.
Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэр бүхий төрийн бус байгууллагын данс руу “Эсгүүрчний мэргэжил олгох сургалтын 24 иргэний сургалтын санхүүжилт” гэсэн утгаар 2 сая 160 мянган төгрөг шилжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн охин Э.Сувдын Хаан банкны данс руу “Сургалтын материал” гэсэн утгаар 1 сая 100 мянган төгрөг шилжүүлсэн байна. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий компанийн данс руу 2 сая 875 мянган төгрөг шилжүүлж, улмаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус газрын нягтлан бодогчийн дансыг ашиглан 647 мянга 500 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Дээрх мөнгөн шилжүүлгүүдийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий төрсөн охин Э.Сувд болон нягтлан бодогчийн дансаар дамжуулан өөрийн эзэмшилд авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12 сая 732 мянган төгрөгийн хохирол учруулжээ. Л.Билэгдэмбэрэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Л.Билэгдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан байна.
Түүнчлэн, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялыг хорих ялаар солихыг санууллаа.
| ₮12 саяыг охин, нягтлангийнхаа дансаар авч завшсан ХХҮГ-ын даргад ял оноолоо |
Хиймэл оюун ухаанаар хаус хорооллын сурталчилгаа бүтээж 11 иргэнийг залилжээ
2026-09-24 16:56:02
5-11 насны гурван хүүхдийг сэрээ улайсгаж түлжээ
2026-09-24 15:48:27
2026-09-24 11:32:26
Хиймэл оюун ухаанаар хаус хорооллын сурталчилгаа бүтээж 11 иргэнийг залилжээ
2026-09-24 16:56:02
₮12 саяыг охин, нягтлангийнхаа дансаар авч завшсан ХХҮГ-ын даргад ял оноолоо
2026-09-24 16:03:30
5-11 насны гурван хүүхдийг сэрээ улайсгаж түлжээ
2026-09-24 15:48:27
2026-09-24 15:26:00
2026-09-24 14:58:20
2026-09-24 11:32:26
2026-09-24 10:45:12
2026-09-24 10:24:10
2026-09-24 10:17:59
2026-09-24 07:15:00
2026-09-24 07:10:10
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13