Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжийн дагуу 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдахтай холбогдуулан Уянга сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоно.

Тодруулбал, 

2026 оны 10 дугаар сарын 03-ны 18:00 цагаас 10 дугаар сарын 04-ний өдрийн 20:00 цаг хүртэл. Иймд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг захирамжийн хэрэгжилтийг хангаж, тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг анхааруулж байна.


Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ