Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ

Ирэх Ням гариг 9-р сарын 27-ны өдөр хангайн бүс нутгаар нойтон цас орох, Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, бороо орж хүйтэрнэ. Нямаас даваа гаригт шилжих шөнө Алтай, Хангайн нурууны орчмоор -4-8 градус, Хэнтийн нурууны орчмоор -2-4 градус хүйтэн, Даваа гаригаас Мягмар гаригт шилжих шөнө Алтай, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө -8-10 градус, Хэнтийн нурууны орчмоор -6-8 градуст хүрч эрс хүйтэрнэ. Даваа гаригт хангайн, төвийн бүсийн аймаг сумдын нутгаар +2+4 градус дулаан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар +4+8 градус дулаан, говийн бүс нутгаар +8+12 градусын дулаан байна. 9-р сарын 30-ны өдрөөс хойш баруун, хангайн болон төвийн бүс нутгаар шөнөдөө хасах градустай хүйтэн өдрүүд үргэлжлэх болно гэдгийг анхаарна уу!

 


Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ