Байр захиалахаар улсын хэмжээнд 2779 хүн ₮211.1 тэрбумыг залилуулжээ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны 5 сард судалгаа хийж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар өмнө мэдээлж байсан. Улсын хэмжээнд 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаагийн 93 хувь нь Нийслэлд, 7 хувь нь орон нутагт шалгагдаж байсан. Прокурорын байгууллагаас хэргийг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны үр дүнд 173 хэргээс 102 хэргийг шийдвэрлэснээс 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12 хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хөрөнгө хамгаалах чиглэлээр 372 ширхэг 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Өнөөдрийн байдлаар 71 хэрэг шалгагдаж байгааг Прокурорын байгууллагаас шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.


Байр захиалахаар улсын хэмжээнд 2779 хүн ₮211.1 тэрбумыг залилуулжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ