Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хуралдсан ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Хурлаар инфляц, эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал болон дотоод, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзсэн байна.
2026 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн инфляц өмнөх сараас 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувь, Улаанбаатар хотод 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувь болжээ. Инфляц буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт, төсвийн зардал болон цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг Монголбанк онцоллоо.
Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн бөгөөд үүнд уул уурхай, тээврийн салбар голлон нөлөөлсөн байна. Энэ онд уул уурхай, тээврийн салбарын өсөлт эрчимжих төлөвтэй байгаа бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах төлөвтэй байна.
Мөн Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхийн инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж. Харин дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эерэгээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээ сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна гэж үзжээ.
Монголбанк инфляцыг ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй гэж мэдээлэв.
Гэхдээ энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдахаас шалтгаалан инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт гарах эрсдэлтэй байна.
Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамааран Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Монголбанкны Мөнгөний бодлогын хороо
2026 оны есдүгээр сарын 17
Мөнгөний бодлогын хорооны хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулна.
| Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа |
Хамтран амьдрагч нь ямар нэг өв аваагүй тул зээлийг нь хариуцахгүй хэмээн маргажээ
2026-09-18 16:29:35
2026-09-18 16:00:39
Татвар, НДШ-ийн өртэй байсан ч зөвшөөрөл олгож, сунгана
2026-09-18 15:03:55
Хамтран амьдрагч нь ямар нэг өв аваагүй тул зээлийг нь хариуцахгүй хэмээн маргажээ
2026-09-18 16:29:35
2026-09-18 16:00:39
Есдүгээр сарын 18-22-нд ихэнх нутгаар бороо орно
2026-09-18 15:46:07
Татвар, НДШ-ийн өртэй байсан ч зөвшөөрөл олгож, сунгана
2026-09-18 15:03:55
Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа
2026-09-18 14:52:40
Хийсвэр хагалгааны үеэр нас барсан талийгаачаас эсийн шинжилгээ авч шалтгааныг эцэслэнэ
2026-09-18 09:08:19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-18 07:03:12
Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороо орно
2026-09-18 07:01:40
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Монгол банк: Инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй
2026-09-17 15:19:14
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
2026-09-17 13:31:44
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилно
2026-09-17 13:11:22
2026-09-17 12:35:36
2026-09-17 12:10:59
2026-09-17 12:02:04
2026-09-17 11:40:06
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын УЗ 100 хувийн саналаар дэмжлээ
2026-09-17 10:32:42
Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө
2026-09-17 10:26:28
2026-09-17 09:22:56
2026-09-17 09:19:34