Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 31 настай жирэмсэн эмэгтэй хийсвэр хагалгаа хийлгэх үед эндсэн харамсалтай тохиолдол 9-р сарын 15-ны өдөр гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн өмнө нь хоёр удаа хийсвэрээр ямар ч хүндрэлгүй төрсөн, энэ удаад ч бие нь сайн байсан учраас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас боллоо хэмээж буй. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар талийгаачийн гэр бүлээс салбарынхаа нэрийн өмнөөс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн. Мөн нас барсан шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний үндэсний төв болон Эмгэг судлалын төвийн баг Улаанбаатараас томилогдож, Баян-Өлгий аймгийг зорьсон. Мэргэжлийн баг очсноор эсийн болон шаардлагатай шинжилгээг хийж, нас барсан шалтгааныг тогтооно.
| Хийсвэр хагалгааны үеэр нас барсан талийгаачаас эсийн шинжилгээ авч шалтгааныг эцэслэнэ |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00