Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй

Сүүлийн үед иргэд рүү хуулийн байгууллагын нэрийг барьсан дуудлага ирж (Caller ID Spoofing):

-“Та гэмт хэргийн хохирогч эсхүл холбогдогч болсон байна”,

-“дансыг чинь царцаахаас өмнө мөнгөө өөр данс руу байршуул”,

-“байгууллагын дансанд шилжүүлбэл аюулгүй” гэх зэргээр хуурч, иргэдийг хохироосон тохиолдлууд гарч байна. Иймд Прокурорын байгууллагаас иргэдийг “Залилах” гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй гэдгийг анхаарна уу. 


Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ