Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийжээ. Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг арилгаагүй нь тогтоогджээ.
Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэв.
| Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо |
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
2026-09-17 13:34:12
2026-09-17 12:35:36
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Монгол банк: Инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй
2026-09-17 15:19:14
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
2026-09-17 13:31:44
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилно
2026-09-17 13:11:22
2026-09-17 12:35:36
2026-09-17 12:10:59
2026-09-17 12:02:04
2026-09-17 11:40:06
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын УЗ 100 хувийн саналаар дэмжлээ
2026-09-17 10:32:42
Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө
2026-09-17 10:26:28
2026-09-17 09:22:56
2026-09-17 09:19:34
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон
2026-09-16 16:54:03
2026-09-16 16:39:48
2026-09-16 16:34:42
2026-09-16 15:48:28
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн эрэгтэйг баривчиллаа
2026-09-16 15:22:49
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34