Монгол багш нар робот мэс засал хийх эрх авлаа

АШУҮИС-ийн АУС-ийн багш Э.Сарнай, Б.Баатарсүрэн, Б.Ганхуяг нар Робот мэс засал хийх эрх авах, сургагч багш нарыг бэлтгэх мэргэшлийн сургалтын эхний шатны хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ. Энэхүү сургалтыг БНСУ-ын Meerecompany Inc. байгууллагаас цахим болон танхимын дадлага сургалт хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, холбогдох шалгалт, үнэлгээг амжилттай давсан батламж сертификатыг Э.Сарнай, Б.Баатарсүрэн, Б.Ганхуяг нарт өнөөдөр гардуулан өглөө. Сургалтын эхний шатыг амжилттай дүүргэж, батламж гардан авсан багш нар БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд эмнэлзүйн дадлага сургалтад хамрагдаж, робот мэс заслын бодит эмнэлзүйн орчин дахь үйл ажиллагаа, мэс заслын арга техник, багийн ажиллагааны туршлагаас суралцах юм. АШУҮИС нь робот мэс заслын дэвшилтэт технологийг сургалт, судалгаа, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх замаар Монгол Улсад олон улсын түвшний робот мэс заслын хүний нөөцийг бэлтгэх, цаашид энэхүү технологийг улсын хэмжээнд хөгжүүлэн нутагшуулахад хувь нэмэр оруулах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Монгол багш нар робот мэс засал хийх эрх авлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ