Баян-Өлгийд үүссэн нийгмийн талцалтай холбоотойгоор ХЭҮК-т 17 гомдол иржээ

Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар иргэдээс Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл иржээ.

Тодруулбал, 15 иргэнээс нийт 17 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. ХЭҮК уг гомдол, мэдээллийн дагуу хуульд заасан хүрээнд шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд холбогдох асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь бодитоор үнэлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд тус аймагт үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд үндэстэн хоорондын харилцаа болон үүссэн нөхцөл байдлын талаар талуудын байр суурь зөрсөн мэдээллүүд тархаад байна.


Баян-Өлгийд үүссэн нийгмийн талцалтай холбоотойгоор ХЭҮК-т 17 гомдол иржээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ