Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны үеэр эх энджээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны үеэр гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байсан 32 настай эмэгтэй харамсалтайгаар эндсэн хэрэг гарчээ.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжанаас тодруулахад, “Эмнэлгийн зүгээс судас бөглөрсөн гэх тайлбарыг өгсөн. Улаанбаатар хотоос Шүүх шинжилгээний баг гарсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсны дараа нөхцөл байдал тодорхой болно” гэв. Мөн Талийгаач эмэгтэй өмнөх хоёр төрөлтөөрөө ямар нэгэн зовиур, хүндрэлгүй байсан бөгөөд энэ удаад ч төрөхөөр эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан талаар ар гэрийнхэн нь мэдээллээ.


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт кесар хагалгааны үеэр эх энджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ