ХЗДХ-ийн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн ₮2.2 тэрбумын орон сууц, ₮1.2 тэрбумын автомашинтай

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн /2026.09.17/ хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр оруулж ирэн 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн ХОМ-ийг хүргэж байна. 

  • Өөрийн орлого: ₮75 сая
  • Гэр бүлийн орлого: ₮134 сая
  • Нийтийн орон сууц гурав: ₮2.2 тэрбум
  • Lexus LX 600, Mercedes Benz G 500 гэх хоёр автомашинтай: ₮1.2 тэрбум
  • 72 адуутай: ₮523 сая
  • Үнэт эдлэл: ₮15 сая
  • Хадгаламж: ₮94 сая
  • Зээл: ₮303 сая Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д хувьцаа эзэмшдэг.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын "American University"-г олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй төгсөж, 2005 онд тус сургуулийг олон улсын удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна.

Тэрбээр 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2007 онд ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд тус хэлтсийн даргаар ажиллажээ.

Улмаар 2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирлаар, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.

Мөн 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж, 2015 оноос Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Г.Тэмүүлэн 2016-2020, 2020-2024 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан бол 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж байна.


ХЗДХ-ийн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн ₮2.2 тэрбумын орон сууц, ₮1.2 тэрбумын автомашинтай
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ