Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө.
Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ.Албан даалгаврын хэрэгжилтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийн тайланг 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэгтгэн гаргахаар тусгасан байна.
Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба тухай бүр арга хэмжээг авч ажилласан. Мөн нийтлэг тохиолдол нь самар, жимс зэрэг байгалийн тэжээлийн ургац муу байгаатай холбоотойгоор бамбарууш, бамбарууштай эм баавгай идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү ойртож байгааг дурсан байна. Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөж, цаашид судалгаа хийх, урт хугацааны стратеги, төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгов.
| Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө |
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Монгол банк: Инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй
2026-09-17 15:19:14
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
2026-09-17 13:31:44
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилно
2026-09-17 13:11:22
2026-09-17 12:35:36
2026-09-17 12:10:59
2026-09-17 12:02:04
2026-09-17 11:40:06
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын УЗ 100 хувийн саналаар дэмжлээ
2026-09-17 10:32:42
Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө
2026-09-17 10:26:28
2026-09-17 09:22:56
2026-09-17 09:19:34
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон
2026-09-16 16:54:03
2026-09-16 16:39:48
2026-09-16 16:34:42
2026-09-16 15:48:28
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн эрэгтэйг баривчиллаа
2026-09-16 15:22:49
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34